Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлэгт сувилагч хүрэлцэхгүй байна

Сувилагч тандаа баярлалаа | Sonin.MN

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн

Баянгол дүүргийн

  • 5-р хорооны Дэшиг-Дун,
  • 17-р хорооны Мөнгөлөггоо
  • 15-р хорооны Усантүрүү,

Сонгинохайрхан дүүргийн

  • 20-р хорооны Жаргал өлзий,
  • 22-р хорооны Одонт манал,
  • 32-р хорооны Жаргал өлзий-2, 3,
  • 20-р хорооны Энхтитэм,

Хан-Уул дүүргийн

  • 4-р хорооны Цэцдо,
  • 5-р хорооны Манал-Үйлс,
  • 6-р хорооны Чандавиа,
  • 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвд ажиллажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад дунджаар ковидтой 280-330 иргэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон ковидын тусламж үйлчилгээнд резидент эмч нарыг ажиллууж байгаа нь ачааллаас их хуваалцаж буйг өрхийн эмч нар ярьжээ.

Мөн, хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчлүүлж чадахгүй ажилдаа орж дархлаа суларч дахин өвдөж байна. Сувилагч их дутагдалтай байгаа тул туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул байна. Иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөхийг өрхийн эмнэлгийнхэн санал болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *