Categories
мэдээ нийгэм

Орон сууцгүй 1000 багш тус бүрд 10 сая төгрөгийн тусламж олгохыг шаарджээ

МонголыГадны багш нар арван жилийн дараахь Монгол улсын боловсролыг харж байна  гэдэг | Sonin.MNн Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ.

“Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо нь боловсролын салбарт МУ-ын Үндсэн хуувьд заасан хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх ёс, шударга байдал, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Иймээс дараах шаардлагуудыг хүргүүлж байна.

1. 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг Сөүл сениорс товер ХХК-ийн Сонгдо эмнэлэгт 26 сая 444 мянган төгрөгийн өртгөөр хийлгэжээ. Энэ нь нэг албан хаагчид дунджаар 240 мянган төгрөг оногдож байна. Яамны зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ. Гэвч боловсролын салбарын нийт ажилтан, алба хаагчид ийм хөнгөлөлт, дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа нь үндсэн хуулийн тэгш эрхийг зөрчсөн. Иймд энэ оны эхний улиралд багтаан салбарын багш албан хаагчдыг хувийн эмнэлэг болон гурав дахь шатлалын улсын эмнэлэгт 240 мянган төгрөгөөс доошгүй өртөг бүхий эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахыг шаардаж байна.

2. Мөн дээрх хугацаанд яамны нэр бүхий 15 албан хаагчид орон сууцны дэмжлэг нэрийн дор 10-40 сая төгрөг олгожээ. Эдгээр алба хаагчдын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзэхэд дийлэнх нь орон сууцтай болох нь тогтоогдож байгаа нь албан тушаалын давуу байдал бий болгосон байх үндэслэлтэй. Манай холбооноос багш, ажилтнуудыг орон сууцад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулахыг шаардаж байсан ч шийдвэрлэж өгөөгүй хэр нь яамны алба хаагчдад давуу эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болгож, үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох нь харагдаж байна. Иймээс энэ оны эхний улиралд багтаан өөрийн гэх орон сууцгүй мянган багшид тус бүрд 10-аас доошгүй сая төгрөгийн мөнгөн тусламж олгохыг шаардаж байна.

3. БШУЯ-ны дансыг үзэхэд 2016 оноос хойш НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байх бөгөөд тэдгээрийн тайлан, түүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна. Иймд НҮБ болон тэдгээр байгууллагуудаас үзүүлсэн хандив тусламжийн санхүүгийн зарцуулалтын тайланг тус бүр бичгээр гаргаж өгнө үү” гэжээ.

Шаардлагын дэлгэрэнгүйг дараах албан бичгээс бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *