Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн цагаан сарын баярын өдрүүдэд шинийн гурван гэж байхгүй

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Гэвч “Монгол зурхайн цаг тооны бичиг”-т энэ жил шинийн хоёрноос дөрвөн рүү шилжсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинийн гурваны өдөр байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж тохиож байгаа юм. Үүнтэй холбоотой шинийн 3-ны өдөр амрах эсэхийг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “иргэд хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу шинийн 1-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 4-ийг хүртэл бүх нийтээр гурав хоног амарна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *