Categories
мэдээ нийгэм

Орон нутагт халдварын тархалт өндөр байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2614 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 1498 нь Улаанбаатар хотод, 1116 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд орон нутагт хамгийн олон буюу 233 тохиолдол Орхон аймагт батлагджээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 59312 хүн байгаа бол 11084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 107 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Энэ хугацаанд халдварын улмаас хоёр хүн энджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *