Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч үндсэн төлөлтөө багасгах боломжтой

Цар тахлын нэг удаагийн хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой болсон. Ингэснээр зээлийн хугацаа хойшилж, хүү царцана. Харин тухайн иргэн зээлээ хойшлуулсан хугацаанд дансандаа мөнгө байршуулбал, хүү бус үндсэн төлөлтөөс хасагдах юм. Энэ нь иргэдэд ихээхэн боломж болж байна. Тухайлбал, Д.Одхүүгийн гэр бүл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэрийнхээ болон ажлынхаа ус цахилгаан, хогны мөнгийг хуримтлуулан, орлоготойгоо нийлүүлж ипотекийн зээлийн үлдэгдэл болох 36 сая төгрөгөөс 26 орчим сая төгрөгийг төлөөд байна. Тэднийх 2015 онд 20 жилийн хугацаатай авсан 49 сая төгрөгийн ипотекийн зээлээ хугацаанаасаа 13 жилийн өмнө буюу долоон жилийн хугацаанд төлж дуусгах гэж байна. 2015 оноос хойш сар бүр 500 мянган төгрөг зээлэндээ өгдөг байсан. Гэхдээ энэ мөнгөний 270 мянган нь зээлийн хүүнд, харин 230 мянга нь үндсэн төлбөрөөс хасагддаг байжээ.

2021 оныг хүртэл 6 жилийн хугацаанд хүү, үндсэн төлбөр нийлсэн 13 сая төгрөг төлж байсан бол 2021 оноос хойш өнөөдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд 6 жилийн хугацаанд төлснөөсөө илүүг төлж, хүү бус үндсэн төлөлтөө төлж дуусгах гэж байгаа юм.

Тэд энэ боломжийг зээл ипотекийн зээл хойшлуулах хүсэлт гаргаснаараа олжээ. Энэ хүмүүстэй адил зээл хойшлуулсан зурвас хугацааг өрийн дарамтаас гарч, өрхийн эдийн засгаа босгох нэг боломж болгож байна.

Төв банкнаас мэдээлснээр 400 гаруй зээлдэгч зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *