Categories
мэдээ нийгэм

АТГ 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээ хийжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигын хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад зохион байгуулжээ. Сургалтад нийт 359 албан тушаалтныг хамруулсан байна.

Мөн авлигын эсрэг хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангасан эсэхийг судлан тогтоох зорилгоор эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу legalinfo.mn цахим системд байршуулсан 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээг хийж дуусгасан байна. Улмаар “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн төслийг хянаж санал хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *