Categories
мэдээ нийгэм

Өрх толгойлсон аавуудын тоо 3 хувиар багасчээ

Өрх толгойлсон ээж 2021 оны эцэст 69.1 мянга болж, өмнөх оныхоос 1172 (1.7 хувь)-гоор, өрх толгойлсон аав 15.7 мянга болж, өмнөх оныхоос 493 (3 хувь)-аар багасжээ.

Өрх толгойлсон ээжүүдийн 37.1 (53.7 хувь) мянга нь 3 хүртэлх, 24.9 мянга (36 хувь) нь 3-5, 7.1 мянга (10.3 хувь) нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна. 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 56.1 мянга болж, өмнөх оныхоос 4435 (8.6 хувь)-аар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Нийт 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 40.8 мянга (72.7 хувь) нь 4, 9.7 мянга (17.4 хувь) нь 5, 4.5 мянга (8 хувь) нь 6, 1.1 мянга (1.9 хувь) нь 7, түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.

Манай улсад 2021 онд 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3 мянга (7.6 хувь) нь бүтэн өнчин, 36.1 мянга (92.4 хувь) нь хагас өнчин юм.

Өнчин хүүхдийн 3.7 мянга (9.3 хувь) нь 0-4 насны, 9.7 мянга (24.7 хувь) нь 5-9 насны, 14.5 мянга (37.1 хувь) нь 10-14 насны, 4 мянга (10.2 хувь) нь 15 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.2 хувь) нь 17 насных байна.

Бүтэн өнчин хүүхдийн тоо 2021 онд өмнөх оныхоос 4 хүүхдээр хасагдаж, хагас өнчин хүүхэд 1117-гоор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Ганц биеэрээ амьдарч буй ахмад настай хүний тоо 2021 оны эцэст 44.2 мянга болж, өмнөх оныхоос 2664(6.4)-өөр нэмэгджээ. Ганц биеэр амьдарч буй ахмад настай нийт хүний 11.8 мянга (26.8 хувь) нь 60, түүнээс дээш насны эрчүүд, 32.4 мянга (73.2 хувь) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байв. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй ахмад настны тоо 2021 оны эцэст 2.1 мянга болж, өмнөх оныхоос 587(21.5 хувь)-өөр багаслаа. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй ахмад настны 0.8 мянга (37 хувь) нь 60, түүнээс дээш насны эрэгтэй, 1.3 мянга (63 хувь) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *