Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тавдугаар сард болно

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо энэ оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд болно.

“Хамтран ажиллаж, итгэлцлийг сэргээе” уриан дор зохион байгуулах энэхүү уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойших анхны биечилсэн хэлбэрээр зохион байгуулах уулзалт болно” гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ.

“Улс төр, бизнесийн салбарын манлайлагчид сүүлийн хоёр жилийн турш цахимаар хуран чуулсны эцэст биечлэн уулзахаар боллоо. Өнөө цагт тулгамдаж буй олон тооны сорилтыг зохицуулахын төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд итгэлцлийг бий болгох нь туйлын чухал байна” гэж чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб мэдэгджээ.

2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний “омикрон” хувилбарын тархалтаас үүдэн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм