Categories
гадаад мэдээ

АНУ ДЭМБ-ыг бэхжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэв

ДЭМБын хамгийн том санхүүжүүлэгч АНУ тус байгууллагын шинэчлэлийг эсэргүүцэж байна. АНУ-ын засгийн газраас мэдэгдэхдээ, ДЭМБ нь ирээдүйн болзошгүй аюул, халдварт өвчин, цар тахлыг эсэргүүцэх чадвар сул байгаа учраас тус байгууллагыг санхүүжүүлэгч, “тусгай сан” байгуулсан нь дээр гэж үзжээ.

ДЭМБын тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгээс гишүүн улсууд жил бүр төлөх шимтгэлийг нэмэгдүүлнэ гэж тус байгууллагын энэ оны нэгдүгээр сарын 4-ний тайланд дурджээ. Энэхүү төлөвлөгөө нь ДЭМБ-т цар тахлын үеэр хөндлөнгөөс нөлөөлөх, эрх мэдлийг нь хязгаарлах гэсэн оролдлогуудыг таслан зогсоох өргөн хүрээтэй шинэчлэлийн үйл явцын нэг юм гэж тайлбарлажээ.

Гэвч АНУ-ын засгийн газар энэхүү шинэчлэлийг эсэргүүцэж байна. Үүний оронд хандивлагчдын шууд хяналтад байдаг, тусдаа сан байгуулах нь зүйтэй гэж үзжээ. ДЭМБаас нийтлэгдсэн тайланд гишүүн орнуудын заавал төлөх шимтгэлийг 2024 оноос эхлэн аажмаар нэмэгдүүлэх шаардлагатай.

Ингээд 2028 он гэхэд ДЭМБын үндсэн төсөв буюу 2 тэрбум долларын тал хувийг бүрдүүлнэ гэж тус баримт бичигт дурдсан байна. ДЭМБын үндсэн төсөв нь дэлхий даяар тахал өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгддэг. Мөн халуун орны өвчин, томуу зэрэг дэлхий даяар тулгарах тодорхой сорилтуудыг даван туулахаар жил бүр нэг тэрбум орчим доллар нэмж цуглуулдаг байна. ДЭМБ нь гишүүн орнуудаас гадна Билл Мелинда Гейтс сан зэрэг буяны байгууллагуудаас санхүүжилт авдаг нь ДЭМБыг санхүүжүүлэгчдийн дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, асуудал буруу тийш эргэхэд санхүүжүүлэгчдээ шүүмжлэх чадваргүй болж байна гэж АНУ буруутгажээ.

ДЭМБын шинэчлэлийн талаар зөвлөгөө өгөхөөр томилогдсон хэсгээс, ДЭМБын “хараат бус байдал алдагдсан тул төсвийг нь 75 хувь хүртэл нэмэгдүүлэхийг уриалсан юм. Тэгвэл Герман, Африк, Өмнөд Ази, Өмнөд Америк, Арабын ихэнх орнууд ДЭМБын уг төлөвлөгөөг дэмжиж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Уг саналыг ирэх долоо хоногт ДЭМБын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх тодорхой тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа аж. Тэгвэл ДЭМБын шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хурлаар уг асуудал үргэлжлэн яригдах төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *