Categories
мэдээ нийгэм

Ёс зүйн зөрчил гаргасан 4 багш, ажилтныг чөлөөлжээ

Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн  чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зорилго үр дүнд хүрсэн үүЭцэг эхийн гомдол мэдээллийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан дөрвөн багш, ажилтныг ажлаас нь чөлөөлжээ. Мөн долоон албан хаагчид сануулга өгч, нэг ажилтныг уучлал гуйхыг ёс зүйн зөвлөлөөс үүрэг болгосон байна.

Харин цэцэрлэг, сургуулийн гурван албан хаагчтай холбоотой гомдол нотлогдоогүй болохын Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тус газрын өгч буй мэдээллээр, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/1018 дугаар захирамжаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий зөвлөл нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд дээрх ёс зүйн зөвлөлөөс зөрчилтэй албан хаагчдад ийнхүү хариуцлага тооцжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тавдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан юм. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ёс зүйн дүрмийг танилцуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, танилцуулгад сургуулийн 5,209, цэцэрлэгийн 4,599, насан туршийн боловсролын төвийн 73, нийт 9,881 багш, удирдах болон бусад ажилтан хамрагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *