Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 10-аас өчигдөр буюу энэ сарын 16-ыг хүртэл гал түймрийн 35, аврах ажиллагааны гурав, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс нэг тэрбум төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн тус хугацаанд гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.