Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт долоон суманд 106 халдварын тохиолдол бүртгэгдлээ


Халдварын тархалт Баруун-Урт суманд хамгийн өндөр буюу халдварын тархалт эрчимжиж байгаа аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Мөн долоон суманд халдварын 106 тохиолдол сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн байна. Баруун-Урт 80, Мөнххаан 20, Түмэнцогт хоёр, Асгат,Баяндэлгэр, Онгон, Халзан сумдад тус бүр нэг тохиолдол батлагджээ.Одоогоор ЭМБ-т 85 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 10, хүүхэд 13 байна. Биеийн байдлын хувьд хүндэтэр 35, хүнд хоёр иргэн байна. өөрөөр хэлбэл халдварын тоо ихсэх тусам хэвтэн эмчлүүлэгсдийн болоод хүнд, хүндэвтэр иргэдийн тоо нэмэгдсээр байна. харин гэрийн эмчилгээнд 284 иргэн байна.

Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг дахин сануулав. Учир нь орон нутгийн иргэд хэт тайвширсан, хайнга байдалд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *