Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *