Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо

Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы хамт олон 2021 оны амжилт бүтээлийн эздээ тодрууллаа.


2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015, 2018 оны шилдэг сонин, 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан манай хамт олон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг-2021” наадмын “Оны шилдэг сонин”-оор шалгарсан бахдам амжилтын босгон дээр шилдэг бичлэгийн эздээ ийнхүү шалгарууллаа.

Шилдэг нийтлэлийн төрөлд есөн сэтгүүлчийн 30 орчим бүтээл нэр дэвшиж, өрсөлдсөнөөс:

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг:

Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Пүрэвийн Хашчулуун “Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргох хэрэг байна уу”, “Аж Богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай” нийтлэлээрээ хүртлээ. Тэрээр сэтгүүл зүйн салбарт олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа Монголын шилдэг нийтлэлчдийн нэг юм.

Мөн Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Норовын Гантулга “Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав”, “Газрын холоос цайвалзсан ганган цагаан хот байна аа, ганцхан насанд заяасан миний нутгийн бараа юу даа” бүтээлээрээ шилдэг бичлэгийн шагнал хүртлээ. Норовын Гантулга нь Болор цомын эзэн, яруу найрагч, шилдэг нийтлэлчдийн нэг билээ.

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагналыг:

Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Р.Хишигжаргал “Дангаасүрэнгийн Энхбат: Монголын ардчилал үнэхээр нэг намын дарангуйллаар солигдох вий гэхээс айж байна”, “Монгол Улсын зөвлөх инженер Ж.Цэвээнжав: Шатахуун нөөцлөх биш, харин нөөцлөх бензинийхээ мөнгийг дундын дансанд үргэлж байлга” зэрэг ярилцлагаар,

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Баасанжавын Энхзаяа “Э.Одбаяр: Чи энд үхэж гай болох нь, гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина гээд л явуулчихлаа”, “Д.Монголхүү: Цагдаа нар бүх баримтаа дэлгэчихсэн, харин би дэлгээгүй байгаа” зэрэг ярилцлагаар,

Тоймч Цэцэгмаагийн Баасансүрэн “Да.Ганболд: Эрх баригчид шоронжуулах, айдсаар удирдах аргадаа гаршчихаж”, “П.Бадрал: “Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл” зэрэг ярилцлагаар,

Эдийн засаг, нийгэм соёл мэдээллийн албаны сэтгүүлч Батсүхийн Янжмаа “Б.Батчулуун: Бид ардчиллыг ч, капитализмыг ч “монголчилсон” л доо”, “С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гэж билээ” зэрэг ярилцлагаар хүртэв.

Түүнээс гадна Реклам, зар сурталчилгааны албаны менежер Батсүхийн Бадамханд “Шилдэг менежер”-ээр тодорсон юм. Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.


ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЪЯ


Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Пүрэвийн Хашчулуун

1. “Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргох хэрэг байна уу”

2. “Гацууртын босс төмсөө тарьж хөдөлмөрлөсөөр, бид телевизийнх нь шоуг жарган үзэж алхайж хэвтсээр…”

3. “Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай”

Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга сэтгүүлч Р.Хишигжаргал

1. “Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй”

2. “УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Авлигатай тэмцэж ялахгүйгээр эдийн засгийн том зорилтуудыг шийдэхэд маш хэцүү”

3. “Дангаасүрэнгийн Энхбат: Би нэг зүйлд их санаа зовж байна. Монголын ардчилал үнэхээр нэг намын дарангуйллаар солигдох вий гэхээс айж байна”

4. “Монгол Улсын зөвлөх инженер Ж.Цэвээнжав: Шатахуун нөөцлөх биш, харин нөөцлөх бензинийхээ мөнгийг дундын дансанд үргэлж байлга”

Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга сэтгүүлч П.Батзаяа

1. “Ш.Сайхансамбуу: Л.Оюун-Эрдэнэ ийм зөвлөхүүдтэй хол явахгүй. Х.Баттулга зөвлөхүүдээсээ л болж хүнд байдалд орсон шүү дээ”

2. “Э.Батшугар: Би өөрийнхөө карьеэрийг төлөвлөхөөс илүүтэй иргэднамайг ямар улстөрч болохыг дүгнэх байх”

3. “Ц.Нямдорж: Бээжин, Москвад асуудлаа шийдүүлдэг байсан нөхцлөөс гараад 30 жил хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар улс орноо авч явах гэж оролдож байгаа он жилүүд шүү дээ”

4. “Хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай хариуд нь би юу ч хүсэхгүй” нийтлэл

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Норовын Гантулга

1. “Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав”

2. “Монгол наадам Сью Шү Жаны үед нэг тасарсан Хү Сү Жаны үед дахин тасарлаа”,

3. “Америкууд афган хэлмэрчээ авчгарахыг хараад “орхиод” одсон орос ах нараа бодох юмдаа” нийтлэлүүд

4. “Газрын холоос цайвалзсан ганган цагаан хот байна аа, ганцхан насанд заяасан миний нутгийн бараа юу даа” уянгын нийтлэл,

5. “Уяхан замбуу тивийн наран буюу Намжилын Норовбанзад” тэргүүт хөрөг нийтлэлүүд.

6. “Хурандаа П.Бадамдорж “ЦЕГ-ын дарга Болдын хэлсэн үнэн бол хэн дуртай нь шоронгоос хоригдлуудыг суллаад байх болж байна уу” ярилцлага

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Б.Энхзаяа

1. “Н.Лүндэндорж: ШЕЗ-д нэртэйгээр нь намайг оруулахгүй гээд журамдаа биччихгүй яасан юм бол гэж инээд хүрч сууна”

2. “Э.Одбаяр: Чи энд үхэж гай болох нь, гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина гээд л явуулчихлаа”,

3. “Д.Монголхүү: Цагдаа нар бүх баримтаа дэлгэчихсэн, харин би дэлгээгүй байгаа”

Эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийн албаны дарга Б.Номин-Эрдэнэ

1. “Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг”

2. “О.Содбилэг: Ирэх сарын 15-наас шатахууны нийлүүлэлт ердийн байдалдаа шилжинэ”

3. “Х.Тэмүүжин: Засгийн газрыг хүний эрхийн хэмжүүрээр харахад бодлогын маш том ухралтууд хийж байна”

4. “Алтантариа” компанийн захирал П.Цэнхгүүн: ХАА-г дэмжих сан бол нэг хөдөлмөрийн баатрын охин компани шүү дээ”

5. “Н.Энхбаяр: Өнөөдрийн тогтолцоогоор засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна”

6. “Ё.Отгонбаяр: ААН-үүд АНУ-ын олон улсын санхүүгийн корпорацид хандахад санхүүгийн дэмжлэг авах бүрэн бололцоотой боллоо”

Эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийн албаны сэтгүүлч Б.Янжмаа

1. “С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гэж билээ

2. “С.Батсүх: Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа”

3. “Ж.Тогтохсүрэн:100 гаруй ботго зэллэчихээд дотор нь явж байх сайхан”

4. “Б.Батчулуун: Бид ардчиллыг ч, капитализмыг ч “монголчилсон” л доо”

“Dnn.mn” цахим сайтын эрхлэгч Д.Гансаруул

1. “Ард түмэнд ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хэроэгтэй юү, амьсгалын аппарат хэрэгтрэй юү?”

2. “Корон гэх коммунист вирус ардчиллыг багалзуурдаж байна”

3. “МАН-ын эрх барьсан зургаан жилийн хугацаанд мах, цагаан будаа, ургамлын том, ам.доллар, шатахууны үнэ хамгийн их өсчээ”

Тоймч Ц.Баасансүрэн

1. “Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Үндэсний лидерээ гаргаад ирэх нийгмийн оюунлаг хэсэг хараахан бүрдээгүй байна”

2. “Ерөнхий сайд асан М.Энхсайхан: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр ардчиллыг аварч үлдэхэд онцгой гавьяа байгуулсан улстөрчид”

3. “П.Бадрал: “Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл”

4. “Да.Ганболд: Эрх баригчид шоронжуулах, айдсаар удирдах аргадаа гаршчихаж”

5. “Будда бууж өгч, Зонхов “зодуулсан” долоо хоног зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн юм”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *