Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлжээ солилцож, эх орондоо ирээд байв. Харин тэдгээр энхийг сахиулагчдаас коронавирусийн омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгэв.

Иймд УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулаад “Шинжилгээний хариу нь гараагүй байгаа. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарах юм бол мутаци вирус илрүүлдэг тусгай оношлуураар үзнэ. Үүний дараагаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ген дараалал тогтооно. Иргэд цахимд худал мэдээлэл тарааж байгаа нь нийгмийг айдаст автуулах сөрөг талтай” гэлээ.

Монгол Улсад одоогоор омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *