Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж, дуусаад байна.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм.

1 хүн, нисэх онгоц болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Харин 4 дэх цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өөрийн эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд угтаж баяр хүргэсэн юм.

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Улсын онцгой комиссыншийдвэрээр “Багабаян энхийн төлөө” цогцолборт 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байна.
Энхийг сахиулагч цэргийн алба хаагчдадаа талархал илэрхийлж амжилт ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *