Categories
гадаад мэдээ

“Омикрон” хувилбар ирэх оны эхээр Францад давамгайлах магадлалтай

“Омикрон” хувилбар Европт “гэрлийн хурдаар тархаж” байгаа бөгөөд ирэх оны эхээр Францад давамгайлах магадлалтай байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс хэлжээ. Франц улс Их Британиас орж ирэх хүмүүст хатуу хязгаарлалт тогтоосон байна.

Их Британид гурав дахь өдрөө дараалан коронавирусийн халдварын 93,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 15,000 орчим нь омикрон хувилбар байна.

Европ даяар эрүүл мэндийн ажилтнууд халдварын давлагаанд бэлдэж байгаа аж.

Герман, Ирланд, Нидерланд улс халдварын давлагааг зогсоохын тулд баасан гарагт нэмэлт хязгаарлалт тогтоохоо зарлажээ.

Герман улсад баасан гаригт халдварын 50,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах “бидний өмнө нь нүүр тулж байгаагүй сорилтод бэлтгэх хэрэгтэй байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *