Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно.
Мөн бүртгэлийн хугацаа өмнөхөөсөө арай наашилж, энэ сарын 20 хүртэл болжээ.
Түүнчлэн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.
Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.
Сонирхуулахад, “Болор цом-38” наадам Цагдаагийн “Сүлд” чуулгад болж, МҮОНР-ийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн билээ.