Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.Түвшинбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1- 2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна.
Өнгөрсөн баасан гаригт уг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн ч хэргийн материал дутуу байсан учир буцаагаад байсан юм.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах <span class="redactor-invisible-space"> </span>1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. <span class="redactor-invisible-space"> </span>2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;