Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Өлзийням: “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очсон мэт сэтгэл дүүрдэг

“Төгс” дэвжээний тамирчин Б.Өлзийнямтай ярилцлаа. Тэрээр өөрийн сонирхлоороо дуу дуулдаг. Түүний дуулсан “Буурал даргын нутаг” дуу сошиалд олон мянган хүний хандалт аваад байгаа билээ.


-Та МУГЖ, дуучин С.Жавхлангийн “Буурал даргын нутаг” дууг гитартай хослуулж их сайхан дуулж байсан. Ер нь байнга ковер дуулдаг уу?

-Ер нь сонирхлоороо л дуулдаг. Хааяа нутгаа санах үедээ “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очоод ирсэн юм шиг л болдог. Миний дуртай дуунуудын нэг.

-Таныг мэргэжлийн дуулаачийн анги гэж бодож байлаа…?

-Үгүй ээ. Зүгээр л стрессээ тайлах үүднээс хааяа гитартай дуулдаг.

Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийнх вэ?

-Намайг Б.Өлзийням гэдэг. Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Аймгийнхаа “Цогцолбор” 2 дугаар сургуулийг төгсөж байсан. Одоогоор “Төгс” дэвжээнд чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болж байна.

Чөлөөт бөхөөр хичээллээд 3 жил болж байна гэлээ. Дуучин гэж бодсон тамирчин хүн байх нь…?

-Харин тийм ээ. Гэхдээ их сургуульд сурдаггүй ээ. Өсвөрийн Улсын аваргын хүрэл медальтай. Мөн сумын заан цолтой. Цаашид бөхөөрөө тууштай хичээллээд явна даа.

Аав ээжийнх нь талд дуулдаг хүн бий юү?

-Манай аав их сайхан дуулдаг. Бас гитар тоглоно. Дуулах дуртай хүмүүс л байдаг даа.

-Та гитар тоглохыг ааваасаа сурсан уу?

-Анх манай аав зааж өгч байлаа. Тэгээд өөрөө youtube-ээс бичлэг хараад илүү их сурч байсан.

No description available.

-Одоо аав, ээж нь сумандаа бий юү?

-Манай аав ээж 50 гарсан настай хүмүүс бий. Сумандаа амьдарч байгаа.

–Ямар нэг дууны тэмцээнд орж байсан уу. Эсвэл оръё гэж боддог уу?

-Өмнө нь тэмцээнд орж байгаагүй ээ. Манай багш дуулахаар урлаг руу орох гээд байна уу гээд жаахан дурамжхан байдаг. Ер нь дууны тэмцээнд оролцох хүсэлтэй. Тэгж байгаад өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Дуу дуулахаар сэтгэл сэргэдэг гэдэг дээ. Таны хувьд…?

-Чөлөөт цагаараа дуулаад суухад үнэхээр гоё байдаг шүү. Бэлтгэлээсээ орж ирээд ядарсан ч гэсэн гитараа бариад суухад сэтгэл сэргээд л явчихдаг. Дуу хөгжим гэдэг хүнийг гэгээрүүлж, тайтгаруулдаг.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *