Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш” махны худалдаа үргэлжилж байна

Нийслэлийнхний өвлийн хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй мах лабораторийн шинжилгээнд орсон учир бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай хүнс гэдгийг мал эмнэлгийн байцаагч нар хэлж байна. Энд худалдаж буй бүх мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар шалган, тодорхойлж байна. Мөн үүнийг иргэд гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн аппликэйшн ашиглан шалгах боломжтой аж. Худалдаанд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09.00-17.00 цаг хүртэл хоёр ээлжээр хянан ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой.

Үүнээс гадна “Өвлийн идэш” худалдаагаар иргэд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрээс 400-500 төгрөгөөр хямд мах худалдан авч байна. Учир нь орон нутгаас шууд нийлүүлж буй тул энд лангууны хураамж, түрээсийн төлбөр зэрэг зардал нэмээгүй үнээр худалдаж байна. Худалдааг ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж байна.

Өнгөрсөн сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн “Өвлийн идэш” мах, махан бүтээгдэхүүний худалдаа энэ сарын 2-н хүртэл үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *