ОУ-ын оюутны спортын холбооноос “Универсиад” наадамд оролцох эрхийг авсан багийн нэрсийг танилцууллаа. Үүнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Тайвань болон манай улсын таван баг оролцоно. Харин Европоос 13 орны баг тамирчид орох бол, Америк тивээс Бразил, Канад, Мексик, Аргентин, АНУ-ын таван баг, Африк тивээс ӨАБНУ-ын хүчтэй багууд оролцох юм. Тэмцээн БНХАУ-ын Чендү хотноо зургадугаар сарын 26-наас долдугаар сарын зургааны өдрүүдэд болно. Багууд нийтдээ дөрвөн хэсэгт хуваагдан, зургаан багтай тоглох аж.
Ташрамд дурдахад Монголын баг тамирчид 2013 оны Казань, 2015 оны Гванжугийн дэлхийн “Универсиад” наадмуудад оролцон амжилттай тоглон нийтдээ таван хожил авч, шилдэг 24 багаас 16 ба 17 дугаар байрт тус тус шалгарч байв. Харин МОСХ-ноос 2017, 2019 оны дэлхийн “Универсиад” наадмуудад оролцох мэдүүлэг, баталгаагаа гаргаж байсан боловч, тодорхой шалтгааны улмаас Монголын багийг оролцуулаагүй юм. Ийнхүү Монголын оюутны сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид гурав дахь удаагаа дэлхийн Универсиад наадамд оролцох боллоо.