Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гаригт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусийн генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Одоогийн байдлаар Израил, Бельги, Хонконг, Герман, Их Британи, Итали, Австралид халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. “Омикрон” хувилбарын тархалтын гол голомт нь Африкийн өмнөд хэсэг болоод байгаа бөгөөд хамгийн олон буюу 150 орчим тохиолдол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгджээ.