Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хайч, дарга, даавуу…” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Ийм цаг үед
монголчууд бидэнд
нэгдмэл чанар, итгэлцэл
ойлголцол хамгийн
чухал байна” хэмээснийг VI, VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

УИХ-ын
гишүүн Т.Энхтүвшин “Коксоо гаргачихвал гурван
жилийн дараа дотоодынхоо
арматурын хэрэгцээг бүрэн
хангадаг болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хайч, дарга, даавуу…” нийтлэл хэвлэгдлээ.

Уул уурхай, хүнд
үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “АИ-92 шатахууны үнэд
төр оролцохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар Завхан аймгийн Нэгдсэн
эмнэлгийн нөхцөл байдлын
талаар сурвалжиллаа. Эхчүүд төрөхийн хүйтэн тасагт даарснаас
болж гэдэсний түгжрэл үүсч байжээ.

МУБИС-ийн түүхийн
тэнхимийн багш, доктор Ч.Болдбаатар “Монгол тусгаар улс
гэдгээ баталгаажуулахын тулд Үндсэн хуулиа нэн
даруй батлах шаардлагатай болсон” хэмээн “Түүхийн жимээр” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *