Categories
мэдээ спорт

Их аварга Тэрүнофүжи 11 давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Ичиножёо А.Ичинноровтой учраа таарч, түүнийг ёритаоши мэхээр хаяж 11 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхлэв.

Харин Комүсүби Ичиножёо 4 даваа, 7 унаатай болов. Озэки Шодай энэ өдөр Сэкиваке Мэйсейтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай болсон бол Озэки Такакэйшо, Эндо /М-4/-г ошидаши мэхээр давж, 10 даваа, унаатай боллоо.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Точиношин /М-13/-той учраа таарч түүнд ёрикири мэхээр унаж 6 даваа,5 унаатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Чиёотайрюү /М-10/-тэй хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр унагаж 9 даваа 2 унаатай байна.

Энэ өдөр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Тобизарюү /М-4/-тэй барилдан түүнийг ёрикири мэхээр давж, тэд адилхан 5 даваа, 6 унаатай байна.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мёогирюү /М-3/-тэй таарч түүнийг цүридаши мэхээр давснаар 4 даваа, 7 унаатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *