Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Энхболд: Манай Улсын хувьд IV тунгийн судалгааг хийж эхэлсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “БНХАУ-д дельта вирусийн давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.

Манай Улсын хувьд IV тунгийн асуудлыг шийдвэрлэхээр судалгаагаа эрчимтэй хийгээд эхлүүлчихсэн.

Мөн улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна.

Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа. Тиймээс ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Ирэх арванхоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *