Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ буурсаар байна

Дөрвөн долоо хоног дараалан буураад байсан газрын тосны үнэ дахин буурлаа. Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ баррель нь 75 ам.доллар болж буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт үнэ нь зургаан хувиар буураад байсан юм.

Япон улс эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор газрын тосны стратегийн нөөцөө ашиглах магадлалтай болсон нь үүнд голлон нөлөөлжээ. АНУ, БНХАУ тэргүүтэй улс ч мөн адил стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөөд байгаа юм. Европт COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа нь үүнд мөн нөлөөлж байна.

Брент төрлийн газрын тосны үнэ 0.19 хувиар буурч, баррель нь 78.74 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.25 хувиар буурч, 75.7 ам.доллар болоод байна.

Эх сурвалж: BloombergTV

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *