“Богд Зонхов” бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсныг иргэд олон нийтийн зүгээс эрс буруутгаж байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Соёлын сайд Ч.Номин тайлбар хийлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.
Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” хэмээн бичжээ.