Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2021 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтуудын нэгдсэн нээлтийг хийж, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чанартай үзүүлэхийг АНЭ-ийн удирдлагуудад зөвлөв.

Тодруулбал, АНЭ-т орон нутгийн хөгжлийн сангийн 39,9 сая төгрөгөөр нүдний мэс заслын микроскоп аппараттай болгосон. Ингэснээр нүдний салст, эвэрлэгийн мэс ажилбарыг орон нутагтаа хийх боломжтой болсон. Мэс заслын тасгийг 108 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангаж, үений болон дурангийн мэс заслыг мөн хоёр дахь шатлалын эмнэлэгтээ хийх нөхцөлийг бүрдүүлж, ажиллах нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэж эхэлжээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 99,6 сая төгрөгөөр сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг явуулын мобайль технологийн үйлчилгээнд нэвтрүүлэв. Мөн уламжлалтын эмнэлгийг автомашинаар хангаж, хүн ам олонтой Баяндэлгэр, Мөнххаан сумдын ЭМТ-ийг рентген аппаратаар хангасан зэрэг ард иргэдрүү чиглэсэн зэрэг бодит хөрөнгө оруулалтуудыг хийжээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Р.Алтаннар, ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул болон холбогдох хүмүүс оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *