Хүүхдийн эрхийн тухай конвенц нь 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагджээ. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орсон. Уг конвенцид нэгдсэнээр хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг бүрэн хангах үүрэг хүлээсэн юм. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэе. Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2018-2022 онд хэрэгжүүлж байна. Уг төсөлд Улаанбаатар хотынгурван дүүргийн есөн хороо, Архангай аймгийн дөрвөн сум, баг, Дорнод аймгийн гурван сум, багийн 16 нэгж хамрагджээ. Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн үгийг хүргэж байна.
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон:
-Бид хүүхэд хамгаалдаг тогтолцоотой байж, хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэн, хүүхэд хамгааллын кэйс менежмэнт хийн, мэргэшсэн үйлчилгээндхолбож,гэр бүлд нь аюулгүй эргэн нэгтгэж, нөхөн сэргээж цаг алдахгүй, нягт нямбай, шуурхай хамгаалж чадна. Салбар бүрийн уялдаатай хамтын ажиллагаагаар хамгаалах юм. Хүүхэд хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн тулд төслийн хүрээнд гурван чиглэлээр голлон ажиллаж байна. Нэгдүгээрт, төрийн байгууллагын анхан шатны нэгж дээр ажиллах хамтарсан багийн гишүүдийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг тасралтгүй, зохион байгуулж байна. Хоёрдугаарт, үр хүүхдээ эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх боловсрол олгохоор төрийн байгууллагын ажилтнуудтай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрт эцэг эхчүүдийг хамруулж байна. Гуравдугаарт, хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих хандлагыг дэмжин, нөлөөллийнажлууд, судалгаагтустус хийжирлээ. Төсөл хэрэгжиж буй 16 сум, баг, хорооны хамтарсан багийн гишүүдэд бид хүүхэд хамгааллын цогц арга зүйг танилцуулж, зөвлөж ажилладаг. Олон улсын хүүхэд хамгааллын нийтлэг стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэхээрбодлого,хууль тогтоомжийн хэрэгжилтээс эхлээд, хамтарсан багийн гишүүдэд ажлын байран дээр нь очиж, зөвлөгөө өгч, кейс дээр хэрхэн ажиллах тухай, маягтуудаа хэрхэн бөглөх вэ гэдгийг ч зааж, сургадаг.Хүүхэд хамгааллын үе шат болох урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу үйлчилгээ, нөхөн сэргээх үндсэн алхмууд төдийгүйкейсменежмэнт хийж сургахад түлхүү анхаарсан. Төслийн хүрээнд хамтарсан багийн гишүүдэд зориулсан 10 гарын авлага, арга зүйн удирдамжийг боловсруулж, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн юм. Тухайлбал, хүчирхийллийн кейс дээр ажиллахад бөглөдөг маягтыг хэрхэн бөглөх аргачлалыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран боловсруулж гаргасан нь нийгмийн ажилтнуудын ширээний ном болоод байна. Хүмүүжлийн эерэг арга бол хүүхдийг хүчирхийлэл дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хамгаалах том чиглэл. Бид Канадын Манитобагийн их сургуулиас эхтэй дэлхийн 40 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж буй Хүмүүжлийн эерэг арга, аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлж, үндэсний сургагч багш нарыг бэлтгээд, эцэг эхчүүдэд сургалт явуулсаар багагүй хугацаа өнгөрчээ. Төсөл, хөтөлбөр байнга үргэлжлэхгүй ч төслийн үр дүн, арга зүйгхадгалан хөгжүүлэх ажилүргэлжлэхучиртай.Үүнд бүх талууд анхаарч ажиллах цаг ирж байна. Төслийн үр дүнд бүтээсэн мэдлэг, туршлагаабид Засгийн газрын байгууллагууддаа шилжүүлэн ажиллана. Төр, төрийн бус байгууллага нэгдмэл ойлголт, нэгдсэн стандартыг хэрэгжүүлээд явбал, цаг алдахгүйгээр хүүхдээ хамгаалахтогтолцообэхжиж буй.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг:
-Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтраад, төслийн хүрээнд Хүүхэд хамгааллын эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтран зохион байгуулж байгаа юм.Энэ ажлынхаа хүрээнд зорилтот аймгуудыг сонгож авсан. Хүмүүжлийн эерэг аргын үндэсний сургагч болон чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн. 21 аймаг, есөн дүүргийнхээ сургагч багш нараар дамжуулаад, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, биеийн тамирын багш нар дотуур байрны багш нар гэх мэтээр маш олон хүмүүсийг Хүмүүжлийн эерэг аргын сургагч багшаар бэлтгэж, сургалтуудыг хийж байна.
НийслэлийнГэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга Н.Хөхөө:
-Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүй удирдлагаар хангах, зохион байгуулж чиглүүлж явах чиг үүрэг бүхий газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл юм. Манай байгууллагын хувьд хүүхэд хамгааллын үйлчилгээг анхнаасаа үзүүлж, хамтарсан багуудаа арга зүйгээр хангаж ирсэн учраас хамтарсан багуудад жил болгон сургалт хийж, ажлыг нь үнэлэх шалгах, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад, хамтарсан багт багтдагтөрийн албан хаагчид солигддог. Баг хороонд ажиллаж байгаа хүмүүс бас дэвшээд явдаг, хүний нөөцийн тогтворгүй байдал нь сөрөг нөлөөтэй байна. Хамтарсан багийн гишүүдийн ажиллаж буй байдал, чадавхжуулах хэрэгцээний талаарх судалгааг 2021 оны дөрөвдүгээр сард Гэр бүл, хүүхэд,залуучуудынхөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран хийсэн юм. Тус судалгаагаар хамтарсан багийнбүтэц бүрэлдэхүүний 70 хувь нь өөрчлөгдсөнбайсан. Хамтарсан багт хамгийнчухалүүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтан бол хорооны нийгмийн ажилтан. Энэ албан хаагчид маань 60 орчим хувь нь мэргэжлийн бус байна гэсэн судалгааныдүн гарсан. Тухайн багийг удирдаадчиглүүлээдменежер хийгээд явах ёстой хүн маань мэргэжлийн бус байгаа учраас хамтарсан багийг жил болгон сургах, чадавхжуулахэрэлтхэрэгцээ гарч байна. Хамтарсан багийн гишүүд тус бүрдээ үндсэн ажилтай, ажлын ачаалал ихтэй. Ажлын хажуугаараа хамтарсан багт хүүхэдхамгааллынүйлчилгээг үзүүлдэг. Харин тус төслийн хүрээнд боловсруулсан сургалт, хөтөлбөр арга зүйг ашиглан хамтарсан багийнхаа гишүүдийг сургаж, чадавхжуулж байгаа нь үр дүнтэй байгаа.
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн:
– Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноор Монгол Улсад хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх том боломж нөхцөл бүрдсэн. Хүүхдийн эрхийнтухай хуулийг1996 ондбаталж, 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төр, иргэн,ажахуйнбайгууллагууд, иргэдийн хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг илүү тодорхой болгож өгсөн. Хамтарсанбагчухалүүрэгтэй. Нэг ёсондоо төрийн албан хаагчдыг хүүхэд хамгааллын асуудлаар үйлчилгээ үзүүлэх, эцэг эхэд зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, амьдралд ойр байлгахаар анхан шатанд хамтарсан баг байлгахаар болсон юм. “Хүүхэд хамгааллын тогтолцоогбэхжүүлэхнь” төслийн Удирдах зөвлөлд байдгийн хувьд хамтарсан багийг тасралтгүй байнга чадавхжуулахёстойгэжүздэг. Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр, Хүүхдийг Ивээх Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл үр дүнгээ өгч байгаа. Байнга чадавхжуулна гэдэг хамгааллын үйлчилгээг хүүхдэд үр дүнтэй өгөх тухай асуудал шүү дээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэшсэн байх ёстой гэж хуулиндаа заасан. Цогц үйлчилгээг үзүүлэх хамтарсан багт цагдаа, эмч, Засаг дарга, нийгмийн ажилтан ч байгаа. Эд бүгд үйлчилгээг цогцоор үзүүлэх, хүүхдийн асуудлыг богино хугацаанд оновчтой зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм. Хэцүү асуудал нь хамтарсан багийг чадавхжуулдаг ч төрийн албан хаагчид тогтвор суурьшилгүй, халагдаж солигддог, багийн гишүүд өөрчлөгдөж байдагтай холбоотойгоор багийн үйл ажиллагаа сулрах тал байдаг.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV багийн Засаг дарга С.Жавхлан:
-Төсөл хэрэгжсэний дараа кейсээ илрүүлээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ аваад, илрүүлсэн кейс дээрээ хурлаа хийгээд, төлөвлөгөө боловсруулаад ажиллах чадвартай болсон. Хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээх ажлаа ч хийж байна. Хуульд заасан үе шатуудын дагуу ажилладаг. Манай хамтарсан баг салбартаа мэргэшсэн, чадавхижсан гэсэн үнэлгээ авсан. Хүмүүжлийн эерэг арга сургалтыг багийнхаа эцэг эхчүүдэд явуулдаг. Хүүхдээ эерэг аргаархүмүүжүүлэх сургалтад суугаад гэр бүлд гарсан олон эерэг өөрчлөлтүүд бий. Долоон жилийн өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хүү, долоон жилийн дараа өөрөө гэр бүл зохиогоод, аав болоод эргээд хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарсан. Хүмүүжлийн эерэг аргын сургалтад хамруулж, ярилцахад “Би өөрөө амьдрал зохиогоод яг аав, ээжийнхээ араншинг хүүхдүүддээ гаргаж байгаа юм байна” гэж ойлгож ухаарч байсан тохиолдол бий гэв.