Categories
мэдээ нийгэм

Дуучин, ая зохиогч Л.Байзада таалал төгсчээ

Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн авъяаслаг дуучин, ая зохиогч Л.Байзада таалал төгсчээ.

Тэрээр 1972 оны 10-р сарын 26-нд Жүжигчин Латифийн хүү болон мэндэлж байжээ. 1988-1992 онуудад Багшийн сургуульд суралцаж төгсөж байжээ.

Түүний “Танилцъя охин минь”, “Нандин эрдэнэ”, “Миний нутгийн өглөө”, “Ондоо” зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан билээ. Л.Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж дуулагдаж ирсэн билээ.

Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *