Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 82.8 ам.долларт хүрчээ

Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг илгэгч Brent төрлийн газрын тос өнөөдрийн байдлаар 82.86 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн өдрөөс 0.9 хувиар ихэссэн үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт эл төрлийн тос 86 ам.доллар давж өсөөд байв.

Ер нь газрын тосны үнэ өсөх үндсэн гурван шалтгаан байдаг. Анхдагч шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, хоёрдогч хүчин зүйл нь улс төрийн нөлөөллөөс болдог бол гуравдагч хүчин нь байгалийн гамшиг юм. Харин одоогийн нөхцөлд коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож газрын тосны үнэ өсөх шалтгаан болоод буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *