Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэмжээнд 253.8 сая гаруй иргэн коронавирусийн халдвар авчээ

Өнөөдөр өглөө /2021.11.16/-ний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 253,877,216 болж нэмэгджээ.

Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар дэгдэж эхэлснээс хойш 5,107,169 хүн нас баржээ.

“КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад мөн л АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсон хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж, “КОВИД-19”-ийн халдвар авсан 47,221,549 хүн бүртгэгджээ. Харин нас барсан хүний тоо 764,363 болжээ.

Халдвар авсан хүний тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,456,401 болж, тус улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 463,852 болж нэмэгджээ.

Коронавирусийн тархалтаар дэлхийд гуравдугаарт Бразил орж байгаа бөгөөд тахлын үеэр 21,960,766 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 611,346 хүн нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldMeter” порталын мэдээлснээр, даваа гараг /2021.11.15/-ийн өглөөний байдлаар дэлхийн 1 сая хүн амд ногдох нас баралтын түвшин 657.2 байна.

АНУ-д 1 сая хүн амд 2,352, Энэтхэгт 332, Бразилд 2,849 хүн нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *