Categories
мэдээ нийгэм

Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр 9000 үхэр авна

Манай улс Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9000 үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр оруулж ирэхээр болжээ.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Энэ хүрээнд Беларусь улсаас нийт 9,000 орчим хүрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон. Үүнээс 5,000 орчим нь сүүний чиглэлийнх, махны чиглэлийн 4,000 үхэр байх юм.

Тэдгээрийг оруулж ирсний дараа иргэдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд тэдгээр үхрийг өсгөж, цөм сүрэг бий болгож тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангана. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүд энэ онд багтан орж ирнэ.

Мөн ирэх жилийн хаврын тариалалт болон намрын ургац хураалтад зориулж Беларусь улсаас 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэхээр гэрээ, хэлцлийг хийгээд буй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн нийт 9,000 орчим цэвэр үхэр бий. Үүний ихэнх нь сүүний чиглэлийнх бол 2,000 орчим нь махны чиглэлийнх байна. Энэ нь өөрөө дотоодын хэрэглээг хангаж дийлэхгүй буу эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулахад хангалттай тоо биш.

Энэ чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт аж ахуйн нэгжүүд олон байдаг ч цэврээр нь өсгөх сонирхолтой байдаг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *