Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шат” кино Оскарын кино наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Шат” кино CICF буюу Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртжээ. Хүртээмжтэй байдлыг ханган бүтээсэн “Шат” кино нь Австралийн Bus Stop Films, Монголын урлагийн зөвлөл хамтран хийсэн байна.

Австрали Улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг кино нь Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх эрхээ авчээ.

Кино багт өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтсанаас 12 нь даунтай юм байна. Мөн Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутан уг төсөлд оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *