Арваннэгдүгээр сарын байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан ба зарим жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтож эхэлсэн бол томоохон голуудад мөсний үзэгдэл идэвхижих процесс үргэлжилж байна.
Цаашид цаг агаар хүйтрэхийн хирээр гол мөрөн, нуурын мөсний зузаан ихсэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс