Categories
мэдээ нийгэм

Орхон голд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08 сарын 31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09 сарын 02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09 сарын 02-ны өдрөөс 09 сарын 07-ны өдөр, 09 сарын 16-ны өдрөөс 09 сарын 23-ны өдөр, 10 сарын 13-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 11 сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид иргэн Л/44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газраас “96 дугаар точкийн бирваз” гэдэг газар хүртэл Орхон голын усаар 45 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар 45 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:21 цагт түр зогсоож, 11 сарын 13-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *