Categories
амьдралын-өнгө мэдээ

Төрөх тасагт 57 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппарат хандивлажээ

“Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин, төрөх тасагт нярайн амьсгалын аппарат хүлээлгэн өгөв.

Хантайшир бөхийн дэвжээ, “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбоо хамтран санаачилсан “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Алтай нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэд, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн халуун сэтгэлт нутгийн зон олныхоо хандив тусламжийг нэгтгэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 57 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппаратыг хандивлалаа. Мөн Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Харумофүжи аварга Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэж, өнөөдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглахаар хүлээн авлаа.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд “Ирээдүй-Алтай” оюутан залуучуудын холбоо, Хантайшир бөхийн дэвжээ хамтран Алтай хотод хүүхэд багачуудад зориулан спорт заал барьж байгаа ба тун удахгүй ашиглалтад орох аж. Орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан Хантайшир бөхийн дэвжээ, Шинэ Монгол-Харумофүжи сургууль, Ирээдүй Алтай оюутан залуучуудын холбооны хамт олон, Харумофүжи аварга болон хандив өргөсөн сайхан сэтгэлт нутгийн зон олондоо талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *