Categories
гадаад мэдээ нийгэм

Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ

2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд МБХны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ.

МХБны хувьд ОУБХны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХны ерөнхийлөгч МБХны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр 19 цаг 40 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өөрийн зөвлөх болон ОУБХны төлөөлөгчдийн хамт ирнэ.

Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд МБХны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна Маргааш буюу 11 сарын 12-ны өдөр “Ган” спорт төвд МБХны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж хэвлэлийнхэнд нээлттэй мэдээл өгнө.

Ташрамд сонирхуулахад, ОУБХны ерөнхийлөгч Умар Кремлевийн хувьд 2020 оны 12 сарын 12-ны өдөр ОУБХны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд ДАШТийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.

ДАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчин:

  • Алт-100.000 ам.доллар
  • Мөнгө-50.000 ам.доллар
  • Хүрэл-20.000 ам.доллар тус тус олгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *