Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхаарууллаа

Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, 2021.11.08 ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход тус автомашины жолооч 39 настай, эрэгтэй, зорчигч 43 настай эрэгтэй нар нар автомашины тэвшин дээр байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Тэгвэл өчигдөр буюу 2021.11.09 -ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагаар /2021. 11.09-ний өдрийн 23:26 цагт / тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 13 алба хаагч, 2 автомашинтай Цагааннуур сумын төвөөс Хармай багийн “Тэнгис” гэдэг газрын чиглэлд нүүдэл хийн 75-55 ХӨҮ улсын дугаартай “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нар Шишгэд голын мөс цөмөрч живсэн тул автомашиныг татан гаргахаар 11.10-ны өдрийн 01:00 цагт Цагааннуур сумын чиглэлд явсан байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргажээ. Мөн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт тус сумын иргэн Г /6 настай эрэгтэй/ энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд голд осолдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *