Categories
мэдээ нийгэм

Хазарачууд Монгол Улсад орогнох хүсэлт гаргажээ

Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монголд орогнох хүсэлт гаргаж эхэлжээ.

Олон улсын тусламжаар 300-1000 Хазаруудыг Монголд түр хоргодох газар хүссэн. Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн Афганистанд олон янзаар хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж буй Хазаруудыг хүлээн авах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Хазара Монголчууд бол эрт дээр үеэс Афганистанд амьдарч ирсэн Монгол угсаатны үндэстэн юм.

Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн Б.Мөнхбаяр “Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’ гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа. Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бас бичиг ирсэн. Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа. Энэ бичиг нь бол 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа. Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *