Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.07/ суурин 15 цэгт 23 багийн 92 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 31, хоөр дахь тунд 47, нэмэлт сэргээх тунд 1255, нийт 1333 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.614 (76.1 хувь), 16-17 насны 26.582 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

249839613_322623749671750_6595340610287556208_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *