Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.11.06) болно. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай. Монгол Улсаа төлөөлөн долоон жүдоч барилдана.
Эрэгтэйчүүдийн -73 кг
- Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Японы Рёо Цүкамото болон Азербайжаны Руфат Маммадов нарын ялсантай нь барилдана.
- О.Уранбаяр эхний тойрогтоо Японы Кэн Оёошитой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Азербайжаны алдарт Рустам Оружовтой барилдана.
Эрэгтэйчүүдийн -81 кг
- Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны Карим Маммодовтой учраа таарчээ. Хэрэв ялалт байгуулбал хоёрдугаар тойрогтоо Молдовын Дорин Готоноагатай барилдана.
- Г.Болор-Очир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Канадын Франкоис Гаутьер Драпеау болон Бразилын Эду Ловган Рамос нарын ялсантай нь барилдана.
Эмэгтэйчүүдийн -63 кг
- С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы Мэгүми Хорикаватай учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Венесуэлийн Анрикуэлис Барриостой барилдана.
- Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Чехийн Рената Зачоватай учраа таарав.
Эмэгтэйчүүдийн -70 кг
- Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Жулье Хоэлтерхоффтой учраа таарлаа.