Categories
гадаад мэдээ

Мадрид хотын гудамжаар найман тэмээ, нэг лам гөрөөс явжээ

Испанийн нийслэл Мадрид хотын гудамжаар баасан гаригийн үүрээр хоёр бөхтэй найман тэмээ, нэг лам гөрөөс явж байсныг цагдаа нар олжээ.

Тэднийг ойролцоох “Quiros Circus” нэртэй циркэс оргосныг тогтоосон байна. Амьтдыг ямар нэг эрсдэлд оруулалгүй буцааж, циркт нь хүлээлгэж өгчээ

Циркийн менежер Мати Муноз амьтдын торыг хэн нэгэн зориуд эвдэж, нээсэн байсныг илрүүлснээ сэтгүүлчдэд ярьсан байна.

Амьтны эрхийг хамгаалагчид үүнийг үйлдсэн гэж сэжиглэж байгаагаа тэр бас илэрхийлжээ. Жил бүр ийм хөдөлгөөний идэвхтнүүд циркийн амьтдыг суллахыг шаардаж жагсдаг юм байна.

“Bactrian Camel” гэж олон улсад нэрлэгддэг хоёр бөхтэй тэмээ нь Төв болон Зүүн Азийн говь цөлийн уугуул амьтан юм. Харин Llama гэгддэг лам гөрөөс нь Өмнөд Америк тивийн Андын нурууны уугуул амьтан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *