Categories
гадаад мэдээ

Саудын Арабын иргэдийн 60 хувь нь орон сууцтай

Саудын Араб улсад орон сууцны үнэ сүүлийн таван жилийн дээд хурдаар өслөө. Үүнд тус улсын Засгийн газар иргэдийн орон сууц өмчлөлийг нэмэгдүүлэх чиглэлд зээлийн нөхцөлийг хөнгөлөх арга хэмжээ авсан нь нөлөөлжээ. Орон сууцны үнэ өнгөрсөн 12 сарын хугацаанд Саудын Арабын нийслэл Рияад болон Жидда хотуудад 12-17 хувиар өссөн байна.

Одоогоор Саудын Арабын иргэдийн 60 хувь нь орон сууц эзэмшдэг аж. Харин тус улсын Засгийн газар 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 70 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *