Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хасах 30 хэм хүрч хүйтэрчээ

Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгаар 25-30 градус, тал хээрийн нутгаар 20-27 градус хүйтэн, говийн нутгаар 13-19 градус болж хүйтэрч байна. Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь буюу Гурванбулаг суманд 30 хэм хүрч хүйтэрчээ.

Хангайн уулархаг нутгаар 12-16 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар 4-14 градус хүйтэн, говийн нутгаар 4 градус дулаанаас 10 градус хүйтэн байсан байна.

Түүнээс гадна Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байгаа аж. Тодруулбал, Баянбулаг, Богд, Баянбулаг, Баацагаан, Бууцагаанаас бусад суманд 0-9 см цасан бүрхүүлтэй, Богд, Баянговь, Хуучинжинст, Шинэжинст, Эхийнгол, 2-3мм, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Баянхонгор 0-0.9мм, Хуучинжинст, Богд, Баянговь, 1-3мм, Баянлиг, Баянхонгорт 0.2-0.4мм цас ороод байна.

Салхи өчигдөр Баянцагаан 16м/с, завсрын хугацаанд 21м/с, Шинэжинст, Эхийнгол, Байдраг, Баацагаан, Бөмбөгөр, Шаргалжуут гол, Хориулт, Байдраг, Баянцагаан, Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бодь 10-12м/с хүрч цасан шуурга шуурсан, Баянцагаан 13м/с, бусад нутгаар 2-8м/с салхитай байжээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, хур тунадастай, салхи шуургатай байхыг холбогдох албанаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *