Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын халдварын улмаас 55.580 хүн хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 55.580 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 40.641 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 14.939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ нь эмнэлэгт байгаа хүний тоо өмнөх өдрөөсөө 360-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 2798-аар буурсан үзүүлэлт юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 46.2 хувь нь хөнгөн оноштой бол 53.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн – 6903
  • Хүндэвтэр – 5926
  • Хүнд – 1806
  • Маш хүнд -304 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Эмнэлэгт байгаа иргэдийн 3069 нь хүүхэд бол 845 нь жирэмсэн эмэгтэй байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *