Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагч өндрөөс унаж, нас баржээ

Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ.

Талийгаач нь Баянхонгор аймгийн харьяат нэгэн бөгөөд тус аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан бөгөөд тухайн үед анги байрлалаа орхин явсан, цэргийн ангиас оргосон байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд ангийн удирдлага нь өгсөн аж.

Одоогоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгалтаа үргэлжлүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *