Categories
мэдээ эдийн-засаг

ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ 26.7 хувиар өсөж, 2.5 их наяд төгрөг болжээ

2021 оны III улирлын байдлаар Банк бус санхүүгийн 531 байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өслөө.

Мөн зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Олгосон зээлийн 62.3 хувь хэрэглээний зээл байгаа аж. Зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна. Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн болон технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой нийт зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.

Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *