Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кристиано Роналду ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлав

Кристиано Роналду болон түүний эхнэр Жоржина Родригес нар ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлалаа. Хосууд өөрсдийн цахим хуудаснаа “Бид ихэр хүүхэд хүлээж байгаагаа зарлахад баяртай байна. Бидний зүрх хайраар бялхаж байна.Та нартайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь” гэжээ.

Залуу хос 2017 онд Алана Мартина гэх охинтой болсон бөгөөд одоо дөрвөн хүүхдийн ээж аав болсон. Өдгөө 36 настай Роналдугийн том хүү 2010 онд төрсөн бөгөөд ээж нь одоог хүртэл нууцлаг байдаг. Харин 2017 онд тээгч эхээс ихэр охин, хүүтэй болсон билээ.

Роналду, Родригес нар 2016 онд Испанийн Мадрид хот дахь “Gucci” брендийн дэлгүүрт танилцаж байжээ. Тухайн үед Родригес цагийн 10 еврогийн цалинтай худалдааны зөвлөхийн ажил хийж байсан гэнэ. Англидаа эргэн ирсэн Роналдугийн хувийн амжилт сайн байгаа ч багийнх нь үзүүлэлт тааруу байна. “Манчестер Юнайтед” баг өнгөрсөн долоо хоногт Премьер лигийн хүрээнд Ливерпүүл багтай тоглож, 0-5 гэсэн харьцаатай ялагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *